Монголын баг, Ой тогтоолтын ДАШТ-ий II байрт орлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТОй тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн энэ сарын 14-18-нд Сингапур улсад болж манай баг тамирчид хоёрдугаар байрт шалгарлаа.
Энэ удаагийн тэмцээнд нийт 30 орны 232 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд оюун ухаанаа уралдуулав. Монголын Оюун Ухааны Академийн 23 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 8 алт, 11 мөнгө, 8 хүрэл медаль буюу нийт 27 медаль хүртсэн амжилт үзүүлэв.
Манай тамирчдаас өсвөр болон бага насны ангиллын "Хоёртын тоолол" төрөлд Б.Шижир-Эрдэнэ, Н.Намуундарь, "Тооны Марафон" төрөлд Э.Пүрэвжав, "Түүхэн үйл явдал" төрөлд Н.Энхшүр, "Олон багц хөзөр" төрөлд Н.Мөнхшүр нар дэлхийн 5 дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
ДАШТ-ий хувийн амжилтын нийлбэр дүнгээр АНУ-ын тамирчин, Дэлхийн чансааны №1 Алекс Мюллин тэргүүлж, багийн нийлбэр дүнгээр БНАУ-ын баг тэргүүн байр эзэлжээ.
Д.Өлзий