Умард Солонгосын 8 загасчныг аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-15 13:15:39

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчин болон Эргийн харуулын албаныхан энэ долоо хоногийн эхээр Умард Солонгосын загасчдыг аварсан тухай өнөөдөр Хөх ордны эх сурвалж мэдэгдлээ.

Умард Солонгосын найман загасчныг тээвэрлэж явсан загас агнуурын гурван завь Өмнөд Солонгосын эдийн засгийн онцгой бүсэд урсгал даган хөвж байсныг эргийн харуулууд өнгөрсөн даваа гарагт олж илрүүлсэн байна.

Эх сурвалжийн хэлснээр, загасчид бүгд эх орондоо буцах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Осолдож эвдэрсэн завин дээрээ тэд хангалттай хэмжээний ус, хоол хүнсгүйгээр бараг хоёр сарын турш байсан бололтой. Загасчдын зарим нь өлсөж үхсэн байж магадгүй гэж эх сурвалж хэлэв.

Г.Доржханд

 

 

相关新闻