Д.Трамп: Мансууруулах бодисын наймаатай тэмцэх хуурай газрын ажиллагааг эхлүүлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 13 /TASS/. Латин Америк тивээс АНУ руу хууль бусаар мансууруулах бодис оруулж буй наймаачидтай хуурай газарт тэмцэж эхэлж байгаагаа Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.
"Бид далайгаар орж ирдэг мансууруулах бодисын урсгалыг 96 хувиар таслан зогсоосон, одоо хуурай газарт ажиллагаа эхлүүлж байна" гэж тэрбээр 1980 оны Олимпоос алтан медаль хүртсэн АНУ-ын хоккейн шигшээ багийн тамирчдад хүндэт медаль гардуулах ёслолын үеэр хэлжээ.
Трамп хэлэхдээ, хуурай газрын ажиллагаа "Венесуэлд цохилт өгнө гэсэн үг биш" гэдгийг онцлон дурдаад, АНУ-д хар тамхи оруулж ирдэг этгээдүүд гол бай болно гэв.
Ulaanbaatar