Бага ангийн багш нарын бүсчилсэн зөвлөгөөн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод аймгийн Хэрлэн сумын Улсын тэргүүний 5-р сургууль дээр “Хүүхэд бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох бүсийн зөвлөгөөн” өнөөдөр эхэлж байна.
Аймгийн Боловсролын газраас аймаг сумдын Ерөнхий боловсролын сургуулиудаа бүсчилж хамтын үйл ажиллагаагаар хангахаар хуваарилсан. Энэ удаагийн бүсчилсэн зөвлөгөөнд Хэрлэн сумын 5, 2, Дорнод их сургуулийн Лицей сургууль, Чойбалсан, Чулуунхороот, Булган сумын сургуулийн 130 гаруй багш нар хамрагдаж байна. Зөвлөгөөнөөр заах арга барил, туршлага судлахын зэрэгцээ өөрсдийн сургууль дээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн давуу талыг бусдадаа түгээх, хамтран санал бодлоо солилцон олон чиглэлээр зөвлөлдөж шилдэг санаачилга, сургалтын туршлагыг аймагтаа нэвтрүүлэх зорилго агуулж байгаа юм байна. Зөвлөгөөн гурван хоног үргэлжилнэ.
Б.Туяа