Идэвхтэй ажил хайгч 1720 иргэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн хэмжээнд 14 сумын 11713 иргэн ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээгүй албан бус судалгаа байна.
Үүнээс Хэрлэн суманд буюу аймгийн төвд 8480 иргэн буюу нийт ажилгүй иргэдийн 72 хувийг эзэлж байгаа бол Матад, Цагаан-Овоо, Баян-Уул, Халхгол Чойбалсан, Дашбалбар, Баяндун суманд 17 хувийг эзэлж байна. Ажилгүй иргэдээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажил хайгчаар болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл, сургалтад хамрагдах хүсэлтэй 5154 иргэн бүртгэлтэй байгаагаас идэвхтэй ажил хайгч болон бусад арга хэмжээнд хамрагдах хүсэлтэй 1720 иргэн байна.
Б.Туяа