Дорнодын шилэн дансны идэвх 10 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-12-14 09:12:11

Дорнод аймагт “Шилэн дансны хууль”-ийн хэрэгжилт нэмэгдэж байна. Энэ талаар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, Улсын ахлах байцаагч Б.Саранчимэг мэдээлэл хийлээ. Хууль болон холбогдох журмын дагуу аймгийн Засаг дарга буюу Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын 147 байгууллага  шилэн дансны мэдээллээ холбогдох зааврын дагуу  мэдээлж байна.

Дотоод аудитад Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний дээрх байгууллагуудаас шилэн дансны цахим системд нэвтрэх эрх авсан 132 байгууллагыг судалгаанд хамруулан /сумдын 11 ОНӨҮГ-ыг хамруулаагүй/ шалгасан байна. Аймгийн Засаг дарга бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагууд нь Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу шилэн дансны нэгдсэн цахим санд мэдээллээ 94.4 хувьтай байршуулж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.7 хувиар өссөн сайн үзүүлэлттэй байна. Хэдийгээр өссөн үзүүлэлт гарсан ч нийт байршуулах ёстой байгууллагуудын 57 хувь нь мэдээллээ байршуулжээ.

 “Төсвийн гүйцэтгэлийн мэдээ” болон 3.2.9, 3.2.10-д заасан “5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалт, орлого зарлагын мөнгөн гүйлгээ”-г хамгийн сайн буюу 98 хувьтай тус тус байршуулсан байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.5 хувиар өссөн дүнтэй байна.

Б.Туяа

相关新闻