4 сая төгрөгийн азтан Дорнодоос тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-12-12 18:28:00

НӨАТ-ын урамшууллын 17 дахь удаагийн сугалаагаар Дорнод аймгийн иргэн Э.Мөнхбат 4 сая төгрөг хожжээ.  “Дорнод ус” захиалсанаар түүнд аз тохиосон байна.

Тэрээр энэ сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо болсон батламж гардуулах ёслолд гэр бүлээрээ оролцож, батламжаа гардан авав.

-НӨАТ-ын урамшууллын талаар үнэндээ мэдлэг хомс байсан. Баримтаа бүртгүүлээд байвал сугалаанд оролцдог гэхээс өөр ойлголт надад байгаагүй. Сугалааны тохирол үнэн зөв явагддаг юм байна гэж азтан Э.Мөнхбат ярьж байлаа.

Одоогийн байдлаар 611412 иргэн цахим төлбөрийн баримтын системд хэрэглэгчээр бүртгүүлснээс 17 удаагийн сугалааны тохирлоор 81898 иргэн азтанаар тодорчээ. Нийтдээ 3,1 тэрбум төгрөгийн сугалааны урамшууллыг олгоод байна. Ирэх оны эхний сард буцаан олголтоор иргэдэд 29,4 тэрбум төгрөг олгох гэнэ.

                                                                                                                               Б.Туяа

相关新闻