Монголын бүх сүм хийдүүд энэ сарын 29-нд Жанлав Цогзол хурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-12-09 16:53:03

Үндэсний эрх чөлөөний 105 жилийн ойн хүрээнд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс энэ сарын 29-ний өдөр Өндөр гэгээн Занабазарын айлтгасан Жанлав Цогзол номыг хурах болсон талаараа мэдээллээ.

Энэ өдөр Монголын бүх сүм хийдэд Өндөр гэгээний айлтгасан Жанлав Цогзол номыг олон тоогоор хурж, Монголын ард түмний заяа буян, цаг үеийн ган зуд, гачигдах зовлон бүгдээс аврагдахын тухайд хурахыг уриалав.

Гандантэгчинлэн хийдийн тэргүүлэх хамба лав тэргүүтэн Гандантэгчинлэн хийдийн хурлын танхимд 11:00 цагаас "Үндэсний эрх чөлөөний өдрийн ач холбогдол"-ын талаар баярын хурал, 17:00 цагаас Монголын Сүсэгтний холбоо болон төрийн бус байгууллагууд баяр ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Энэхүү үйл ажиллагаанд сүсэгтэн олон нээлттэй оролцох боломжтой аж.

Ж.Болор

相关新闻