2050 онд таван хүн тутмын нэг нь өндөр настан болох судалгаа гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-19 10:53:59

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол дахь НҮБ-ын Хүн Амын Сан хамтран “Эрх тэгш байдал, тэгш оролцоог эрчимжүүлэх нь: Монгол Улсын үе хоорондын ба жендэрт тулгуурласан эдийн засгийн асуудал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Энэхүү хэлэлцүүлгээр Монгол Улсын хүн амын бүтцэд томоохон өөрчлөлт орж байна. Хөдөлмөрийн насны хүн ам өсөж, улс оронд хүн ам зүйн ногдол ашиг буюу демографийн цонхийг ашиглах урьд өмнө байгаагүй боломж байгаа, энэ байдал удаан үргэлжлэхгүй 2050 онд таван хүн тутмын нэг нь өндөр настан болох судалгаа гарсан талаар дурджээ. 


Мөн хүн амын бүтцэд өөрчлөлт орж байгаатай холбоотой үндэсний шилжүүлгийн дансыг ашиглах болсон. Үндэсний шилжүүлгийн данс нь хүн амын бүтцийн өөрчлөлттэй холбоотой стратегийн хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн, нотолгоонд тулгуурласан шийдвэр гаргахад бодит мэдээлэл өгдөг аргачлал юм.


Тайланд Улс нийгмийн халамжийн тогтолцоогоо оновчтой болгоход анхаарч байгаа бол Филиппин Улс насжилтын стратегийг тодорхой болгоход үндэсний шилжүүлгийн дансыг ашиглах болжээ. Манай улсад ч бодлого, нотолгоонд суурилсан бодит мэдээлэл хэрэгтэй байгаа аж. 

相关新闻