Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-19 09:43:02

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл өчигдрөөс ажиллаж эхэллээ.


Энэхүү эргүүлийг Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийж байгаа аж.


Үүнд, НОБГ, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу есөн чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллана. Мөн энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллах юм.


15 дахь жилдээ нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгаа ажээ.

相关新闻