Иххэт суманд усан хангамж хүндэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 18:37:56

Дорноговь аймгийн Иххэт суманд хамгийн  тулгамдсан асуудлын нэг нь усан хангамж болжээ.

Тус сум зэргэлдээх 18 км газарт байх Хэнтий аймгийн Дархан сумын нутгаас ундны усаа хоолойгоор татаж авдаг байсан  бөгөөд олон жил засвар  үйлчилгээ хийгээгүй удсан усан хангамжийн инженерийн шугам сүлжээ хагарч цоордог болсноор усаа татаж авах боломжгүй  болж хоёр жилийн нүүрийг үзэж байгаа юм.

Одоо сумын төвд байдаг нэгэн жижиг худгаас  ундны усаа зөөврлөдөг бөгөөд энэ нь  ундны усны хэрэгцээг олон жил хангахад хүндрэлтэй байгаа аж. Тус сум газрын гүнээс гарсан усыг хоолоогоор татаж нөөцөлдөг 1000 тоннын усан сантай хэдий ч сүүлийн жилүүдэд  огт цэвэрлэгээ хийгээгүйгээс болж бохирдсон  байна. Харин энэ жил ханыг нь хусаж, ариутгаж, бохир, хог хаягдлыг нь цэвэрлэжээ. Ноднин жил тус  сум 30 сая төгрөгийн хөрөнгөөр  мэргэжлийн байгууллагаар  усны хайгуул хийлгэж худаг гаргасан ч усны ундарга нь тааруу байсан тул зөвхөн мал ундаалахад ашиглаж буй юм. Тиймээс тус сум хоёр дахь усны найдвартай эх үүсвэрийг ойрын жилд  бий болгох шаардлага байгааг сумын Засаг дарга Х.Пүрэв өгүүлсэн юм.

Х.Эрдэнэбулган

相关新闻