Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-02 15:44:22

УИХ-ын Төрийн байгуулалтын, Эдийн засгийн, Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдав.

Байнгын хороодын хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Ерөнхийлөгчөөс энэ оны хоёрдугаар сарын 5-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль тогтоолын төслүүдийг УИХ-ын энэ сарын 1-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх үед хуралдаан даргалагчаас УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг үндэслэн дээрх төслүүдийг бусад хуультай нийцүүлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах талаар чиглэл өгсөн юм.

Иймд байнгын хороод Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжлээ.

Б.Туул

 

相关新闻