"Монгол зан заншлаа дээдэлье" тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн скаутын зөвлөл санаачлан "Монгол заншлаа дээдэлье" сэдэвт тэмцээнийг аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулжээ.
Тэмцээн багийн төрлөөр явагдаж долоон баг өрсөлдөж ялагчаа тодруулсан байна. Скаут сурагчдын чөлөөт цагийг боловсон өнгөрүүлэх, Монгол уламжлалт ёс заншлаа дээдлэх зорилготой уг тэмцээний тэргүүн байрыг Шинэ хөгжил цогцолбор сургуулийн "Их монгол", дэд байрыг наймдугаар сургуулийн "Хөх толбот", гутгаар байрыг Хан-Уул цогцолбор сургуулийн "Хөх толботон" баг тус тус эзэлжээ.
Б.Туяа