“Манчестер Сити” Аваргуудын лигт анхны хожигдлоо хүлээв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-11-26 12:20:57

МАНЧЕСТЕР, 2025 оны арваннэгдүгээр сарын 26 /RT/. Английн “Манчестер Сити” баг Аваргуудын лигийн үндсэн шатны тавдугаар тойргийн тоглолтод Германы “Байер”-т талбайдаа хожигдлоо.


Манчестер хотод болсон тоглолт 2:0-ийн харьцаагаар Леверкузений багийн хожлоор дуусжээ. Гоолуудыг Алехандро Гримальдо (23 дахь минут), Патрик Шик (54 дэх минут) нар оруулсан байна.


“Манчестер Сити” (10 оноо) энэ улирлын Аваргуудын лигт анхны хожигдлоо хүлээснээр, хүснэгтийн зургаадугаар  байр руу ухарсан бол "Байер" (8) 13 дугаар байр руу дэвшлээ.


Дараагийн тойрогт “Манчестер Сити” Испанийн “Реал” багтай Мадридад, харин “Байер” Английн “Ньюкасл”-ийг талбайдаа хүлээн авна. Хоёр тоглолт хоёулаа 12 дугаар сарын 10-нд болно.


Бусад тоглолтын үр дүн:

• “Боруссия” (Дортмунд, Герман) - “Вильярреал” (Испани) 4:0

• “Марсель” (Франц) - “Ньюкасл” (Итали) 2:1

• “Наполи” (Итали) - “Карабах” (Азербайжан) 2:0

• “Славия” (Чех) - “Атлетик” (Испани) 0:0

相关新闻