ФИФА-гийн шинэчилсэн чансаанд Оросын шигшээ гурван байраар ухарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-11-20 14:47:01

МОСКВА, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /РИА Новости/. Өчигдөр танилцуулсан ФИФА-гийн чансаагаар ОХУ-ын хөл бөмбөгийн шигшээ баг 1524,52 оноотой болсноор 30 дугаар байрнаас 33 дугаар байр руу ухарчээ. Шинэчилсэн чансаанд Панам (1540,43), Польш (1532,04) Уэльсийн (1529,71) шигшээ багууд Оросын багийн өмнө бичигдсэн байна.


Харин эхний гуравт бичигдэж байсан Испани (1877,18), Аргентин (1873,33), Францын (1870) багуудын чансаа өөрчлөгдсөнгүй.


11 дүгээр сарын их завсарлагааны үеэр В.Карпины удирдсан Оросын шигшээ баг 12-нд Санк-Петербург хотноо Перугийн багтай нөхөрсөг тоглолт хийж 1:1-ээр тэнцсэн бол 15-нд Сочид болсон тоглолтод 0:2 харьцаагаар Чилийн багт хожигджээ.   


19-ний өдөр гаргасан ФИФА-гийн шинэчилсэн чансааны эхний 10 багийг танилцуулбал:


1 (1). Испани - 1877,18 оноо

2 (2). Аргентин - 1873,33

3 (3). Франц - 1870

4 (4). Англи - 1834,12

5 (7). Бразил - 1760,46

6 (5). Португал - 1760,38

7 (6). Нидерланд - 1756,27

8 (8). Бельги - 1730,71

9 (10). Герман - 1724,15

10 (11). Хорват - 1716,88


Украинд болж буй үйл явдалтай холбогдуулан ФИФА болон УЕФА-гийн зүгээс 2022 оны хоёрдугаар сард Оросын шигшээ багууд ба клубүүдийг олон улсын тэмцээнүүдэд тодорхойгүй хугацаагаар оролцуулахгүй байх шийдвэрийг гаргасан юм. 2023 оны намар дээрх хоёр холбоо цэргийн тусгай ажиллагаа дуусах хүртэл хоригийг хэвээр үлдээсэн байна.  

相关新闻