ӨВӨРХАНГАЙ: Төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах төсөв 35.3 хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргаас 2026 оны орон нутгийн төсвийн төслийг хуулийн хугацаанд багтаан иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьлаа.
Мөн Төрийн аудитын газраас 2026 оны төсвийн төсөлд санал дүгнэлт өгөх нийцлийн аудитыг 11 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд гүйцэтгэж, тайланг аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргад хүргүүлээд байна.
Аймгийн 2026 оны төсөвт төвлөрүүлэх 10,957.3 сая төгрөгийг аймгаас, 36,026.9 сая төгрөгийг сумын орлогоос бүрдүүлэхээр төлөвлөжээ. Төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах зарлагын дүнг 23,981.7 сая төгрөгөөр төлөвлөсөн байна. Уг дүн 2025 оны төсвөөс 13,089.9 сая төгрөг буюу 35.3 хувиар буурсан байгаа нь улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 20,144.64 сая төгрөгөөр буурсантай холбоотой юм. Аудитын дүгнэлтэд “Аймгийн 2026 оны төсвийн төсөлд орлогыг 941.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг 441.9 сая, орон нутгийн хөгжлийн сангийн зарлагыг 592.7 сая төгрөгөөр бууруулах боломж байна” хэмээн тусгажээ.
Ulaanbaatar