ӨВӨРХАНГАЙ: Хүйтний эрч суларна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны
арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн
амралтын өдрүүдэд аймгийн нийт нутгаар хүйтний эрч чангарч, хойд болон зүүн
сумдад 8 мм хүртэл цас орж шуурсан.
Өнөөдрийн байдлаар нийт нутгаар 1-12
см цасан бүрхүүл тогтсон байна. Мөн 23, 24-ний өдрүүдэд салхины хурд секундэд
16-21 метр хүрч ширүүсэн шөнөдөө 16-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн
байсныг аймгийн Ус, цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Ирэх өдрүүдэд нутгийн өмнөд ба хойд
хэсгээр цас орж, агаарын температур энэ хэвээр байх бол 27-ноос хүйтний эрч
суларч, шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус
дулаарах төлөвтэй байна.
Ulaanbaatar