ӨВӨРХАНГАЙ: “Өвлийн идэш-2025” нэгдсэн худалдаа үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-11-25 10:53:27

Арвайхээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын “Дэлхийн хүнс” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн орчинд зохион байгуулж буй “Өвлийн идэш-2025” нэгдсэн худалдаа 12 дугаар сарын 5 хүртэл үргэлжилнэ.


Үйл ажиллагаа эхэлсэн дөрвөн өдрийн хугацаанд 30 гаруй сая төгрөгийн өртгөөр 38 амьд мал, 32.8 сая төгрөгийн өртгөөр 2800 кг мах борлуулсан байна. Үнийн хувьд дунджаар адууны мах 9000, хонины мах 10000, үхрийн мах 13-14 мянган төгрөгийн үнэтэй байна.


Энэ намар аймгийн хэмжээнд 1.6 сая мал борлуулах урьдчилсан тооцоолол гарсан бөгөөд зорилтот дүндээ хүрчээ. Аймгийн хүн амын өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан өвлийн идшээ нэг цэгээс авах боломжийг бүрдүүлэн махны хангамжийн тогтвортой байдлыг хангах, орон нутгийн малчид, хоршоологчдын мал, бэлтгэсэн махыг шууд худалдаанд оруулах зорилготой тус үйл ажиллагааг цаашид ч тогтмол зохион байгуулна хэмээн аймгийн ХХААГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Батсуурь хэллээ. 



相关新闻