Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн нартай Москва хотод уулзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136 @gmail.com
2025-11-17 22:30:02

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор ОХУ-ын Москва хотод өнөөдөр хүрэлцэн ирлээ.

 

Ерөнхий сайд Г.Занданшатарыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд М.Ю.Галузин, ГХЯ-ны Төрийн ёслолын газрын захирал И.В.Богдашев нарын албаны хүмүүс угтав.

 

ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Москва хотноо энэ сарын 17-18-нд болох бөгөөд хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай уулзах юм.

 

ШХАБ нь 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекистан зэрэг улсын оролцоотой байгуулагдсан. Гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний түнш 27 улсыг хамардаг. Ажиглагч  хоёр улсын нэг нь Монгол Улс юм.

相关新闻