Монгол Ардын намын даргаар Н.Учралыг сонголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2025-11-15 23:54:46

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Ардын намын 31 дүгээр их хурлын эхний өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг намын даргаар сонголоо.


МАН-ын даргад Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг, танхимаас МАН-ын гишүүн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нэрээ дэвшүүлсэн юм.


Намын даргын сонгуулийг нууц санал хурааж, саналын дүнг тооллогын комиссын дарга, УИХ-ын гишүүн, ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан танилцуулахад нийт 2086 төлөөлөгч саналаа өгснөөс хүчинтэй 2079, хүчингүй долоон санал гарч, нэр дэвшигч Н.Учрал 94.95 хувь буюу 1974 санал авч ялжээ. Харин нэр дэвшигч Б.Лхагважав 5.05 хувь буюу 105 санал авав. 


“Эв нэгдэл-шийдэл-хөгжил” уриатай болж буй 31 дүгээр их хурлаас Н.Учралыг даргаар сонгож, намын даргын тамгыг МАН-ын дарга асан, 32,33 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, хуралдааныг даргалагч, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал нар гардуулан өгч баяр хүргэж, амжилт хүслээ.



МАН-ын 31 дүгээр их хурал маргааш “Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилнэ. 

相关新闻