МАН Бага хурлын гишүүдээ өнөөдөр сонгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол ардын намын XXXI их хурал гурав дахь өдрөө “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна.
Өнөөдөр хяналтын хорооны гишүүдийг шинэчилж, Бага хурлын гишүүдээ сонгох аж. МАН XXXI их хурлаараа намын дүрмийн шинэчлэлийг өчигдөр хэлэлцэн баталсан. Тодруулбал, Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл болон намын хөтөлбөр буюу хичээн эрмэлзэх зүйлийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталжээ. Дүрмийн төслийн өөрчлөлттэй холбогдуулах МАН-ын Их хурлын төлөөлөгчид санал шүүмжлэлээ нээлттэй хэлж, асуулт асууж, Ажлын хэсгийн ахлагч, гишүүд хариулт өгсөн байна.
Их хуралд оролцож буй 21 аймаг, нийслэл, есөн дүүрэг, намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын төлөөлөл асуулт, саналаа Ажлын хэсгийн ахлагч, гишүүдэд шууд хэлэхээс гадна бичгээр болон и-нам аппликейшнээр дамжуулан илгээж хэлэлцүүлэг идэвхтэй өрнөсөн гэдгийг мэдээлэв.
Ulaanbaatar