Зүүн Тимор АСЕАН-ы гишүүн боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КУАЛА-ЛУМПУР, 2025 оны аравдугаар сарын 27 /Xinhua/. Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны (АСЕАН) 47 дугаар дээд хэмжээний уулзалтыг нээлтийн ёслол ням гарагт болох үеэр Зүүн Тиморыг тус байгууллагын 11 дэх гишүүнээр элсүүлжээ.
АСЕАН-д элсүүлэх тухай тунхаг бичигт гарын үсэг зурах ёслолд Зүүн Тиморын Ерөнхийлөгч Жозе Рамуш-Орта, Ерөнхий сайд Ксанана Гусмао нар оролцсон байна.
Зүүн Тимор улс АСЕАН-д гишүүнээр элсэх хүсэлтээ 2011 онд гаргасан бөгөөд 2022 оны 11 дүгээр сард АСЕАН-ы гишүүн улс орнуудын ихэнх нь тус улсыг шинэ гишүүнээр элсүүлэхийг зөвшөөрчээ.
АСЕАН-ы 47 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг 2025 онд тус холбоог даргалж буй Малайзад зохион байгуулж байгаа юм. Дээд хэмжээний уулзалт мягмар гараг хүртэл үргэлжилнэ.
1967 онд байгуулагдсан АСЕАН нь Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам, Зүүн Тимор гэсэн 11 улсыг эгнээндээ нэгтгэж байна.
Ulaanbaatar