Колумбийн Ерөнхийлөгч Густаво Петрод хориг арга хэмжээ авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-10-25 11:25:52

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 25. /TASS/. Колумбийн Ерөнхийлөгч Густаво Петро хар тамхины картелуудтай холбоотой, мөн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхээс татгалзсан тул АНУ-ын засаг захиргаанаас түүнд хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ гэж тус улсын Сангийн сайд Скотт Бессент мэдэгдэв.


"Густаво Петро Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Колумбид кокаины үйлдвэрлэл түүхэндээ байгаагүй өндөр түвшинд  хүрч, тэрбээр Америкийг мансууруулах бодисоор дүүргэж, америкчуудад хор учруулсан. Ерөнхийлөгч Петро хар тамхины картелууд цэцэглэн хөгжихийг зөвшөөрч, тэдний үйл ажиллагааг таслан зогсоохоос татгалзсан. Өнөөдөр Ерөнхийлөгч Трамп манай улсыг хамгаалахын тулд шийдвэртэй арга хэмжээ авч, хууль бусаар мансууруулах бодис оруулахыг тэвчихгүй гэдгийг ойлгууллаа" гэж тэрбээр X нийгмийн сүлжээнд бичжээ.


АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын алба Колумбийн Ерөнхийлөгч Густаво Петро, түүний гэргий Вероника Алкосер Гарсия, хүү Николас Петро, мөн Дотоод хэргийн сайд Армандо Бенедетти нарыг хоригийн жагсаалтад оруулж, АНУ дахь хөрөнгийг нь царцаасан байна. 

相关新闻