Испанийн домогт хөлбөмбөгчин Бускетс зодог тайлна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МАДРИД, 2025 оны есдүгээр сарын 26 /BBC/. Испанийн шигшээ, “Барселона” багийн ахлагч асан Серхио Бускетс Хойд Америкийн хөл бөмбөгийн лигийн улирлын төгсгөлд буюу ирэх 12 дугаар сард зодог тайлахаар болжээ.
“Интер
Майами”-гийн 38 настай хагас
хамгаалагч тэрбээр “Барселона”-д 18 жил хүчин зүтгэхдээ 32 томоохон шагнал
хүртсэний дотор Ла Лигт есөн удаа, Аваргуудын лигт гурван удаа түрүүлж байлаа.
Тэрбээр
Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 143 тоглолтод оролцож, 2010 оны дэлхийн аварга,
2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм. С.Бускетс 2023 онд “Интер Майами”-д шилжин ирснээр “Барселона”-гийн андууд болох
Лионел Месси, Жорди Альба, Луис Суарес нартай хамт тоглож байгаа юм.
“Миний бие
мэргэжлийн хөлбөмбөгчний замналдаа
баяртай гэж хэлэх цаг ирсэн мэт санагдаж байна. Өөрийнхөө үргэлж мөрөөддөг гайхалтай амьдралаар амьдарч эхлээд 20 орчим жилийн
нүүрийг үзжээ. Би маш их баяртай, бахархалтай, сэтгэл хангалуунаар
зодог тайлж байна. Та бүхэнд маш их баярлалаа, удахгүй уулзацгаая” гэж С.Бускетс нийгмийн сүлжээний хуудсандаа нийтэлсэн дүрс
бичлэгтээ өгүүлжээ.
С.Бускетс
2005 онд залуу тоглогчийн хувиар “Барселона”-д элсэж байсан бөгөөд нийтдээ 722 тоглолт хийсэн
нь клубийн түүхэнд гуравт бичигдэх өндөр үзүүлэлт юм. 2009
онд Испанийн шигшээ багт орсон тэрбээр 2022 оны 12 дугаар сард тус улсын түүхэнд хамгийн олон тоглолтод оролцсон гурав
дахь тоглогчийн хувиар зодог тайлж байжээ.
“Интер
Майами” лхагва гарагт “Нью-Йорк Сити” клубийг 4:0-ээр буулган авснаар лигийн плей-оффын төлөө өрсөлдөх эрхээ
баталгаажуулсан байна. Нийт 18
баг өрсөлдөх плей-оффын
тоглолтууд ирэх 10 дугаар
сарын 22-нд эхэлж, 12 дугаар
сарын 6-нд цомын төлөөх тоглолтоор өндөрлөнө.