Аймгийн алдарт Г.Алтансүхийн сартай хээр түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын хурдан морины сонгомол бага насны уралдаанд Дундговь аймгийн Эрдэнэ сумын харьяат Аймгийн алдарт Г.Алтансүхийн сартай хээр түрүүллээ.
-Аман хүзүүнд
Ховд аймгийн Буянт сумын харьяат Д.Гомбосүрэнгийн халтар
-Айргийн гуравт Завхан
аймгийн Сонгино сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Г.Даваадалайгийн хул
-Айргийн дөрөвт Дархан
аймгийн Шарын гол сумын харьяат Б.Соёл-Эрдэнэгийн халтар
-Айргийн тавд Хөвсгөл
аймгийн Арбулаг сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Г.Даваадалайгийн хүрэн
тус тус хурдаллаа.