Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанаас хоёр харцага, хоёр начин төрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-12 21:11:59

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд тав давж начин, зургаа давж харцага цол хүртсэн бөхчүүдэд цолны батламж, энгэрийн тэмдгийг гардууллаа.


Зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цолны батламжийг гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өгөв.


Улсын харцага цол хүртсэн бөхчүүд:

Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх М.Бэлгүтэй,

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх О. Наранбаатар.


Улсын начин цол хүртсэн бөхчүүд

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх Ш.Отгонтөгс,

Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хутагтын хүчтэн” дэвжээний бөх М.Бямбадорж.


Улсын начин М.Бямбадорж энэ жилийн хамгийн залуу начнаар тодорч, Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон гардуулдаг хурдан удмын дааганы эзэн болсон юм.





相关新闻