“Утгын чимэг-2016” наадмын шилдэг бүтээл энэ сарын 16-нд тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-11-08 16:23:53

Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/-ээс жил бүр зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам энэ сарын 16-нд их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит төв номын санд болж, шилдгээ тодруулна.

Монголын утга зохиолын нэгэн төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, орчин үеийн уншигчдын таашаалд нийцэхүйц бүтээлийг шалгаруулан олны хүртээл болгох зорилготой уг наадамд оролцогчдын бүтээлийг өнгөрсөн сард авч дууссан. Энэ удаагийн наадамд 50 гаруй уран бүтээлч хүүрнэл зохиолоо ирүүлснээс Н.Бадамжав “Цагаан суурин”, П.Батхуяг “Зэрлэг зөрлөг”, Т.Баянсан “Эсэн энхийн хаалга”, Т.Бум-Эрдэнэ “Хэрээний нүдэнд хэн нэгэн буй”, Б.Лхагвасүрэн “Яргуй нүдлэх цагаар”, Я.Мөнхжаргал “Манай урсгалынхан”, Б.Мягмаржав “Хөххүү”, П.Нямлхагва “Хур усан бүүвэй”, С.Пүрэв “Нарангарав”, М.Эрдэнэбат “Доголон нулимс” зэрэг бүтээл шалгараад байна.

“Утгын чимэг 2014” наадмаас эхлэн энэхүү наадмын тасалбарын оронд "Утгын чимэг-тэргүүн өгүүллэгүүд" ном өгөх болсон нь утга зохиол шимтэн уншигчдын талархлыг ихэд хүлээсэн билээ.

Ж.Болор

相关新闻