ХӨВСГӨЛ: Аялагчид цааны буухиа тэмцээнийг хамгийн их сонирхож оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-07 19:19:51

Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. “Цаатан фестиваль"-ийн үеэр аялагч иргэдийн дунд сумо, бөхийн барилдаан, цааны буухиа зэрэг олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгууллаа. 



Энэ үеэр иргэд цааны буухиа тэмцээнийг хамгийн их сонирхон оролцож байлаа.


Тэмцээнд оролцогч эхлээд дээлийг иж бүрэн өмсөөд дараа нь цагаа хөтөлж гүйгээд эмээллэнэ. Дууссаны дараа хүүхдээ суулгаад барианд орж ирнэ.


Энэхүү тэмцээн нь цаатан иргэдийн өв соёлыг олон нийтэд таниулснаараа онцлог юм.


Тэмцээнд 10 гаруй иргэн оролцсоноос Булган аймгийн аялагч хамгийн богино хугацаанд даалгаврыг гүйцэтгэн түрүүллээ.



 

相关新闻