Шведийн баг хоёр жил дараалан хүрэл медаль хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-05-26 14:37:17

СТОКХОЛМ, 2025 оны тавдугаар сарын 26 /TASS/. Шведийн хоккейн шигшээ баг дэлхий аварга шалгаруулах тэмцээнээс /ДАШТ/ хүрэл медаль хүртлээ. Гуравдугаар байрын төлөөх тоглолтод шведүүд Данийн багийг 6:2-оор хожжээ. 


Ингэснээр Шведийн баг ДАШТ-ээс хоёр жил дараалан хүрэл медаль хүртлээ. Тус баг өнгөрсөн онд гуравдугаар байрын төлөөх тоглолтод Канадын багийг (4:2) хожсон юм. Шведүүд ДАШТ-ээс 19 дэх удаагаа хүрэл медаль хүртэж байгаа бөгөөд энэ үзүүлэлтээр Чехийн ард (Чехословак -16,  Чех-6) хоёрдугаарт бичигдэж байна.


Дани улсын шигшээ баг анх удаа ДАШТ-ий шилдэг дөрөвт шалгарлаа. Шөвгийн наймд даничууд Канадын багийг 2:1-ээр хожжээ. Данийн баг В хэсгээс дөрөвдүгээр байрт шалгарсан бол А хэсгийг Канадын баг тэргүүлсэн байна.



相关新闻