БУЛГАН: "Нэг өрх-нэг галын хор" аяныг Рашаант сумаас эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Рашаант сумын Засаг дарга Б.Жавзмаагийн захирамжаар “Нэг өрх-нэг галын хор” аяныг хэрэгжүүлж байна.
Б.Жавзмаа "Манай суманд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн томоохон түймэр гарч, эд материалын болоод сэтгэл зүйн эрсдэлүүд их учирч байсан. Энэ өвөл ч галын хэд хэдэн дуудлага ирж газар дээр нь очиход иргэд гараараа унтраахаар хичээж байсан юм. Үүнээс үүдээд айл бүр галын хортой, түүнийг ажиллуулж чаддаг, мөн сумын галын машин байнгын бэлэн байдалд байх нь онцгой чухал хэмээн үзэж энэ ажлыг эхлүүлсэн. Галын машиныг байнгын бэлэн байдалд байлгах зорилгоор орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр гарааш барьж эхэлсэн" гэв.
"Нэг өрх-нэг галын хор" аяны хүрээнд Хөгнө Хан 1-р багийн Тарнын үйлчилгээний төвийн айлуудад галын хор түгээжээ.
Булган аймаг
өнөөдрийн байдлаар түймрийн эрсдэлийн түвшин хамгийн өндөр буюу улаан түвшинд
байна.