СЭЛЭНГЭ: Цагааннуур суманд гарсан ой, хээрийн түймрийг цурамд орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-01 10:41:24

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд энэ сарын 28-ны өдөр гарсан ой, хээрийн түймрийг өнөөдөр өглөө цурамд оруулсан байна.

 

Түймрийг бүрэн унтраахаар Сэлэнгийн аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагч, хошууч Б.Бат-Эрдэнээр ахлуулсан онцгой байдлын газрын алба хаагчид, Цагааннуур, Түшиг сумын мэргэжлийн анги, тариа бригадын иргэд ажиллаж байна.

 

Хиймэл дагуулын зургаар урьдчилан байдлаар түймрийн улмаас 7 мянга гаруй га талбай шатжээ. 

 

Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр 8.00 цагийн байдлаар түймэртэй байгаа Ерөө, Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумын нутгаар үүлэрхэг, хур тунадас ороогүй, салхи хойноос 5-8 м/с, зарим үед 10-14 м/с хүрч ширүүсэж, агаарын температур +5+7 градус дулаан байна.

相关新闻