Сумдын Засаг дарга нар томилогдож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДСаяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан хурлын бүрэлдэхүүн сумдын удирдлагуудаа томилж эхэллээ.
Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баяндун сумдын Засаг дарга нар саяхан томилогдлоо. Цагаан-Овоо сумын Засаг даргаар Тогмидын Баярмагнай, ИТХ-ын даргаах Цагааны Доржцэрэн нар сонгогджээ. Тус суманд МАН 15 суудал авч ялалт байгуулсан билээ. Мөн Баяндун сум хурлаа хийж Хүрэлбаатарын Хүрэлчулууныг засаг даргаар, Б.Баатарцогтыг ИТХ-ын даргаараа сонгосон байна.
Б.Туяа