Чойбалсан хотын захирагч дахин сонгогдлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн төв Хэрлэн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал шинээр сонгогдсон бүрэлдэхүүнээрээ анхны хурлаа хийж Хэрлэн сумын Засаг дарга буюу Чойбалсан хотын захирагч, ИТХ-ын даргаа сонголоо.
Нийт 31 төлөөлөгчтэй сумын хурлаас МАН-аас Чойбалсан хотын захирагч Паламын Мөнхтөр улиран, Нээгчийн Батмөнх ИТХ-ын даргаар сонгогдлоо.
Хэрлэн сумын 31 мандатаас энэ удаагийн сонгуульд МАН 29 суудлыг авч үнэмлэхүй олонх болж чадсан юм. Дорнод аймгийн төв Хэрлэн сум нь 55 мянга орчим хүн амтай зүүн бүсийн хөгжлийн томоохон төв билээ. Ирэх дөрвөн жил аймгийн хөгжлийг тодорхойлох гол гол асуудлыг сумын ИТХ-д олонх болсон МАН тодорхойлохоор боллоо.
Б.Туяа