СЭЛЭНГЭ: Ихэнх нутгаар цас орж шуурч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар
болон Баянгол,
Мандал, Орхон, Орхонтуул, Ерөө, Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумын нутгаар цас орж шуурч байна.
Өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Ихэнх
сумын нутгаар цас орж, цасан болон шороон
шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед түр зуур ширүүсч
секундэд 16-18 метр хүрнэ. Агаарын температур өдөртөө +13+18 хэм дулаан
байх нь.
Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Нойтон
цас, цас орж шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр,
зарим үед түр зуур ширүүсч секундэд 16-18 метр хүрнэ. Агаарын температур
өдөртөө +16+18 хэм дулаан байна.