"Монгол бахархлын өдөр" дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-27 11:33:08

Автомашины улсын дугаарын хязгаарлалт ирэх 7 хоногийн даваа гараг буюу энэ сарын 31-нд үйлчлэхгүй.

Энэ өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр" тохиож, бүх нийтээр амрах юм. НИТХ-ын тогтоолоор бүх нийтийн амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Үүнтэй холбоотой замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг уриалж байна.

Ч.Ариунболд

相关新闻