Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд аудит хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт хэр ництэй байгаад аудит хийж эхэллээ.
Аудитаар дээрх хөгжлийн бодлого нь баримт бичиг, холбогдох хууль, тогтоомжид нийцэж буй эсэхийг тодорхойлж, дүгнэлт гаргана. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаарх хөтөлбөр, үйл ажиллагааг үр нөлөөтэй хэрэгжүүлж, хяналт тавьсан эсэхийг шалгах юм. Аудитад Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, салбарын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн бусад төрийн байгууллагыг хамруулна.
Аудитын тайланг энэ оны 12 дугаар сарын 20-ны дотор УИХ-д хүргүүлэх аж.