БАЯНХОНГОР: Үнсэн самбар нь цаас ховор үед бичгийн гол хэрэгсэл байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-03-11 10:16:21

Баянхонгор, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монголчуудын дунд нэлээд өргөн хэрэглэгдэж байсан эртний уламжлалт бичгийн хэрэгслийн нэг нь үнсэн самбар юм. Баянхонгор аймгийн Түүх, угсаатны зүйн музейд 20 дугаар зууны эхэн үед хамаарах үнсэн самбар хадгалагдаж байна.


15 х 9.1 х 4.3 см хэмжээтэй 215 гр жинтэй тус самбар нь тогооны хөөг тостой хольж, жижиг банзан хавтсанд наалдуулаад дээр нь үнс түрхэн мод, хулсан үзгээр бичдэг хэрэглэл байжээ. Бичсэн зүйлээ дахин үнсээр арчихад үсэг нь арилж, шинээр бичихэд бэлэн болдог онцлогтой.


Үнсэн самбар нь монголчуудын бичиг соёлын хэрэглэгдэхүүн бөгөөд бичиг үсгийн сургалтад, ялангуяа гэрийн сургуульд маш чухал ач холбогдолтой. Үнсэн самбар дээрх бичгийг арилгаж дахин бичиж болдог учраас цаас ховор үед бичгийн гол хэрэгсэл байв.


Үнсэн самбарыг хэрэглэхдээ модон хуудасны ар, өвөр талд хүзүү, нурууны нугас түрхэж, түлсэн ясны үнсийг талхлан нүдэж түүн дээрээ түрхдэг байжээ.

相关新闻