"Хоолойны мах" авах мэс заслыг 20 жилийн дараа дахин хийдэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-26 15:44:03

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн Чих, хамар хоолойн кабинет нь хоолойны мах авах мэс заслыг хийдэг болжээ.

Одоогоос 20-иод жилийн өмнө энэхүү мэс заслыг орон нутагтаа хийдэг байсан. Гэвч үүнийг гардан хийдэг байсан эмч нь тэтгэвэртээ гарснаас хойш энэ чиглэлээр нарийн мэргэжлийн эмч бэлтгэгдэж ирээгүй юм байна. Хоолойны мах авах мэс заслын чиглэлээр АНЭ-ийн их эмч З. Гантулга тусгайлан бэлтгэгдэж, 2016 оноос аймгийн нэгдсэн эмнэлэг энэ мэс заслыг хийдэг болжээ. Ингэснээр иргэд заавал 3-р шатлалын эмнэлэг явж цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагагүй болсон байна. 

Сүхбаатар аймгийн нэдсэн эмнэлгийг хүчин чадал, үйл ажиллагаа илүү өргөжиж, эмч мэргэжилтнүүдийн чадвар сайжирч, шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орон нутагтаа үзүүлдэг болж байгаад ард иргэд ч таатай байдгаа илэрхийлсээр байдаг юм.

Т. Одончимэг

 

相关新闻