ЗАВХАН: Онцгой байдлын алба хаагчид монгол бичгийн мэдлэгээрээ өрсөлджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын
Онцгой байдлын хэлтэс үндэсний бичиг, өв уламжлалаасаа суралцъя үйл ажиллагааг
зохион байгуулжээ.
Монгол хэлний тухай хуулийн дагуу төрийн албан хэргийг нэгдүгээр сарын 2-ны өдрөөс кирилл, монгол бичгээр хослуулан хөтөлж эхэлсэн.
Үүнтэй холбоотой тус хэлтсийн албан хаагчид монгол бичгийн мэдлэгээ бататгажээ.
Монгол бичгийн мэдлэгээ бататгах сургалтыг явуулж цахим орчинд бичих, албан хэрэгцээндээ хос бичгээ
хэрхэн ашиглах, ялангуяа компьютер дээр хэрхэн бичиж ашиглах талаар заалгасан
байна.
Үндэсний бичиг, өв уламжлал сэдвийн хүрээнд сайхан бичигтэн, уран уншлага, бүтээлч ажил, асуулт хариултын тэмцээнүүдийг явуулж дүгнэлээ.
Сайхан бичигтэн төрөлд тэргүүн байрыг аврагч, гал сөнөөгч ахлагч Г.Ням-Очир, хоёр
гуравдугаар байрт гал унтраах
автомашины жолооч, ахлах ахлагч М.Эрдэнэмөнх, гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч
Д.Хас-Очир нар оржээ.
Уран уншлагын төрөлд тэргүүн байрыг салааны захирагч, ахмад У.Энхболд, бүтээлч ажил төрөлд тэргүүн байрыг ахмад У.Энхболд салааны захирагчтай хамт олон, асуулт хариултын тэмцээнд тэргүүн байрыг аврагч, гал сөнөөгч ахлагч Б.Пэлжид нар тус тус шалгарсан байна.
Цаашид алба хаагчдынхаа монгол бичгийн мэдлэгийг бататгах, унших, бичих ур чадварыг нь нэмэх шаталсан сургалт, уралдаануудыг зохион байгуулна гэж Тосонцэнгэл сумын Онцгой байдлын хэлтсээс мэдээлэв.
Үндэсний бичиг өв уламжлалаасаа суралцъя үйл ажиллагааны шагналт байрын эзэд
Бийрэн бичлэгийн бүтээлүүд