ЗАВХАН: Онцгой байдлын газар 15 мянга гаруй мод арчилж ургуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Онцгой байдлын газар энэ
хавар “Аврагч төгөл” мод үржүүлгийн талбайд 200 мод, 2000 суулгац тарилаа.
Онцгой байдлын газар нь "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг 2022 оноос эхлэн дэмжин оролцож байна.
Онцгой байдлын албаны хэмжээнд 2030 он хүртэл 380
мянган мод тарьж ургуулна. Ингэхдээ алба хаагчид маань өөрийн
эзэмшлийн хашаандаа 30 мянган мод тарина. Жилд Онцгой байдлын
албаны хэмжээнд 43750г, албан хаагчид хашаандаа 3750 мод
тарихаар төлөвлөжээ.
Онцгой байдлын алба хаагчид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой аймагтаа хамгийн олон мод тарьж, арчилж ургуулж байгаа хамт олон юм.
Энэ хаврын мод тарих өдрөөр "Аврагч төгөл" мод үржүүлгийн талбайд чацарганын 100 мод, 100 улиас, 2000 улиасны суулгац тарьжээ. Түүнчлэн бүх нийтийн мод тарих ажилд нэгдэж өнгөрсөн
амралтын өдөр аймгийн Төв цэнгэлдэх
хүрээлэнд хайлаасны 100 мод суулгасан байна.
Завхан аймгийн Онцгой байдлын газар Гал түймэр унтраах аврах 43
дугаар анги, Эрэн хайх аврах бүлэг гэхэд
15600 гаруй, Улсын нөөцийн салбар 6050 мод тарихаар төлөвлөсөн. Тосонцэнгэл
сум дахь Онцгой байдлын хэлтэс, Гал
унтраах аврах 39 дүгээр анги 10450, Гал түймэр унтраах аврах 57 дугаар
анги 9375, Сонгино
сум дахь Эрэн хайх аврах бүлэг 2200 мод тус тус 2030 он хүртэл тарих юм.
Өнгөрсөн жилийн байдлаар улиас, хайлс, шар хуайс гэхчлэн 7 төрлийн мод, өрөл жимс гэхчлэн нийт 14710 мод тарьж ургуулсан байна. Энэ хаврын мод тарих ажлын дүнгээр нийт 15 мянга орчим мод тарьж, арчилж ургуулж байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
Аврагч төгөлд 2024 оны хавар, намар тарьсан моднууд
Аврагч төгөлд 2000 ширхэг улиасны суулгацыг өнгөрсөн амралтын өдөр тарьжээ