ЗАВХАН: Улиастайд Тува Улсын өдрүүд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-21 15:59:01

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Завхан аймагт 5 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын өдрүүд болно.


Тува Улсаас салбар бүрийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй 140 гаруй бизнес эрхлэгч, албаны төлөөлөл ирэх юм.


Үйл ажиллагааны хүрээнд хоёр улсын үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдааг олон нийтэд зориулан зохион байгуулна. Мөн бизнесийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх бэхжүүлэх харилцаа холбоо тогтоох зорилго бүхий B2B уулзалтыг хоёр орны бизнес эрхлэгчдийг оролцуулан зохион байгуулах юм. Түүнчлэн Арцсуурь боомтын тулгамдаж буй асуудал шийдлийн хэлэлцүүлэг болно. 


Тува улсын өдрүүдийн онцлог үйл ажиллагаа нь "Үндэсний гүнцэг" монгол хоолны фестиваль юм.


Үндэсний гүнцэг фестиваль нь дахин давтагдашгүй шим тэжээл бүхий өв уламжлалыг хадгалсан монгол хоолны соёлыг сурталчлан таниулах зорилготой. Монгол хоолны фестивалийг энэ сарын 28,29-ний өдрүүдэд 09:00-20:00 цаг хүртэл иргэдэд үйлчлэхээр төлөвлөж байна. Үндэсний уламжлалт хоолыг уламжлалт жорын дагуу төрөл бүрээр нь хийж жорын танилцуулга мэдээлэл өгөх, хоолны онцлог, давуу тал, соёлыг таниулах үйлчилгээг үзүүлэх юм.


Бизнес эрхлэгчдийн B2B уулзалт, "Үндэсний гүнцэг" монгол хоолны фестивальд оролцох сонирхолтой аж ахуй нэгж, иргэдийг бүртгэж эхэлсэн байна гэж МҮХАҮТ-ын Завхан салбар танхимаас мэдээлэв

 

相关新闻