СЭЛЭНГЭ: Төрийн албаны зөвлөлийн жендэрийн судалгааны баг ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр
сарын 28 /МОНЦАМЭ/.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл болон Жендэрийн
үндэсний хорооноос хамтарсан судалгааны баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Жендэрийн үндэсний хорооны
Техникийн зөвлөх Т.Амгалан, Жендэрийн үндэсний хорооны Жендэрийн Үндэсний
шинжээч Б.Онон, Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн
засгийн судалгааны газрын дарга А.Амарбал нарыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын дарга Г.Бат-Орхон өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Судалгааны багийнхан жендэрийн
талаарх чиг үүргийн хэрэгжилт, төрийн албанд тулгамдаж байгаа жендэрийн
асуудлын талаар мэдээлэл авах зорилгоор ажиллаж байна.
Тус багийнхан энэ сарын 27-29-ний
өдрүүдэд ажиллах бөгөөд 29-ний өдөр сонгогдсон сумдын дарга нартай
ганцаарчилсан ярилцлага хийнэ.