СЭЛЭНГЭ: Салхины хурд 12-14 м/с хүрч цасаар шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар ихэнх
сумын нутгаар 14-ний өдөр, 14-15-нд шилжих шөнө цасаар шуурч, эрс хүйтрэхийг
анхааруулж байна.
Сэлэнгэ аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -13-18 градус, өдөртөө -0-6 градус
хүйтэн байна.
Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -13-15 градус, өдөртөө -2-4 градус хүйтэн байна.
11 дүгээр сарын 14-18-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 14, 15-нд ихэнх сумын нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 14, 15-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав
газраар шөнөдөө -20-25 градус, өдөртөө
-10-15 градус хүйтэн, бусад сумдын нутгаар шөнөдөө -14-19 градус, өдөртөө -4-9
градус хүйтэн байна.
Ulaanbaatar