СЭЛЭНГЭ: Цасан шуурга шуурч эрс хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-12 18:53:49

Сүхбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Энэ сарын 14-15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ихэнх сумын нутгаар  цас орж, эрс хүйтрэхийг анхааруулж байна.

 

Аймгийн УЦУОША-наас ирүүлсэн өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур  шөнөдөө -13-18 градус, өдөртөө -0-6 градус хүйтэн байна.


Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -13-15 градус, өдөртөө -2-4 градус хүйтэн байна.

 

Энэ сарын 14-18-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 14, 15-нд ихэнх сумын нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

 

Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 14, 15-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө -20-25 градус, өдөртөө -10-15 градус хүйтэн, бусад сумын нутгаар шөнөдөө -14-19 градус, өдөртөө -4-9 градус хүйтэн байна.

 

相关新闻