СЭЛЭНГЭ: Татвар төлөгчдийн бүртгэлийг шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-11 10:18:44

Сүхбаатар, 2025 оны аравнэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт татвар төлөгчдийн бүртгэлийг шинэчлэх ажлыг 10 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

 

Энэхүү ажлын хүрээнд татвар төлөгчдөд татварын хууль тогтоомжийн талаар сурталчилгаа, зөвлөгөө өгч, татварын мэдлэг, ойлголтыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ зөвлөн туслах ажлыг явуулах юм.

 

Татвар төлөгч нь мэдээллээ үнэн зөв, бүрэн өгч хамтран ажилласнаар татварын үйлчилгээ илүү хүртээмжтэй, шуурхай болно хэмээн ажлын албаныхан хэллээ.

 

Татвар төлөгчийн бүртгэл тооллогын ажлыг татварын газрын даргын тушаалаар байгуулсан ажлын баг, татварын албаны байцаагчид газар дээр нь очиж биечлэн тоолж байгаа юм.   

 

相关新闻