Хилийн зарим боомтыг энэ сарын 29, 30, 31-нд түр хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Манай улсын хилийн автозамын зарим боомтыг энэ сарын сүүлийн өдрүүдэд түр хаана.
Тодруулбал, ОХУ-тай
хиллэдэг автозамын Цагааннуур, Ульхан, Тэс боомтыг хилийн бүрэн эрхт
төлөөлөгчийн шугамаар харилцан тохиролцсоны дагуу 12 дугаар сарын 30, 31-нд түр
хаана. Мөн, БНХАУ-тай хиллэдэг автозамын Замын-Үүд, Хавирга боомтыг Үндэсний
эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдөр буюу 12 дугаар сарын 29-нд
хаах юм.
Бусад хилийн боомт цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллахыг Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ.