ӨНӨӨДӨР: "Мөнх тэнгэрийн бичиг-2025" олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнг нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал
-Монгол бахархлын өдөр тохиож байна-
08:00 цагт: Монгол Улсын Төрийн далбааг мандуулах
ёслол эхэлнэ.
08.10 цагт: Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол эхэлнэ.
10:00 цагт Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол Төрийн ордонд болно.
10:00 цагт: МУИС-д 1995 онд антропологи, археологийн тэнхим байгуулж Монгол Улсад энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн түүхт 30 жилийн ойн үйл ажиллагаа МУИС-ийн Эрдмийн танхимд болно.
11:40 цагт: Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Чингис хааны удмын хутагт: Дорнын их сэргэн мандалт” тусгай үзэсгэлэнгийн нээлт “Чингис хаан” үндэсний музейд болно.
12:00 цагт: "Чингис хаан цом"-ын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128
бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
12:30 цагт: “Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ой” сэдэвт тусгай технологийн маркийн анхны өдрийн нээлт “Чингис хаан” үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд болно.
14:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор
зохион байгуулдаг "Мөнх тэнгэрийн бичиг-2025" олон улсын уран
бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн "Орд" арт
галерейд болно.
17:00 цагт: Уран бүтээлч Г.Мөнхболор “Зүймэл үйлүүд”
7 дахь бие даасан үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн галерейд болно.
Спорт:
-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.
Урлаг соёлын тоглолт:
-"Үгүйлэгдсэн хайр" уянгын драмыг УДЭТ-ын тайзнаа толилуулж байна.
-"Сүүлчийн бороо" мета драмын жүжиг Оросын шинжлэх ухаан соёлын төвд гарч байна.
Үзэсгэлэн:
-“Монголын их хаад” хөрөг зургийн үзэсгэлэн "Чингис хаан" үндэсний музейд дэлгэнэ.
-Монголын шаазан ваарын үйлдвэрийн 70 жилийн түүхт ойд зориулсан цуглуулагч Х.Батпүрэвийн шаазан ваарын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.
-УГЗ, уран барималч Ж.Нанзаддоржийн “Замнал 50” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл МУЭ-ийн арт галерейд гарна.
-Уран бүтээлч, хувцасны дизайнер Б.Бэлгүтэй, уран барималч Б.Цагаадай нарын хамтарсан "Бидний хооронд" үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл "Улаан гэр" галерейд гарна.
-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.
-МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.
-Найм дахь удаагийн “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
-Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогыг улсын хэмжээнд 12 дугаар сарын 4-нийг хүртэл явуулж байна.
-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.
-Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн www.mseonline@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна.
Хилийн чанадад:
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
Хэнтий: Өвлийн аялал жуулчлалыг дэмжин “Талын түмэн адуу” наадам зохион байгуулна.
Өвөрхангай: "Өвлийн идэш" нэгдсэн үйл ажиллагааг 12 дугаар сарын 5-ныг хүртэл зохион байгуулна.
Сэлэнгэ: Монгол бахархлын өдрийг тохиолдуулан хүүхэд залуус, номын сангийн уншигчдын дунд "Чингис хааны билиг сургаал" танин мэдэхүйн цахим контент бүтээх, "Монгол бахархал" номын үзэсгэлэн гарч байна.
Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Ulaanbaatar