Бүгд Найрамдах Узбекистан улс руу 57.9 мянга гаруй хонь экспортолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-20 16:25:45

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Манай улсын зөвшөөрөлтэй 4 аж ахуйн нэгж одоогоор 57.932 толгой хонийг Бүгд найрамдах Узбекистан улс руу экспортлоод байгааг Мал эмнэлгийн ерөнхий газар мэдээлэв.


Тээвэрлэх явцад хорогдсон 56 малын сэг зэмийг бүрэн устгасан байна. 


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Узбекстан Улстай хөдөө аж ахуй, тэр дундаа мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, худалдааг өргөжүүлэх боломжийг нэмэх хэлэлцээрийн байгуулсан. Энэ дагуу өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Төв аймгийн Мал эмнэлгийн газар хяналт, шалгалт, хорио цээрийн дэглэм, түүвэрчилсэн аргаар үржлийн зориулалтаар хонь экспортлох үзлэг хийж, ариутган халдваргүйтгэжээ. 




相关新闻