БУЛГАН: Их цагаан суваргад алтан бурхан залах ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-12-18 09:46:14

Булган, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Өвлийн дунд сарын шинийн 15-ны билигт сайн өдөр Эв нэгдлийн Их цагаан суваргад 11 алтан бурхан залах их хүндэтгэлийн ёслол боллоо.


Ёслолд сүсэгтэн олон өөрсдийн итгэл сүсгээр алтан бурхныг аравнайлуулан Их цагаан суваргад залж, 9 үеэ даатган буян хураалаа. Энэ нь сүсэгтэн олны эрүүл мэнд, эд баялаг, эрдэм мэдлэгийг арвижуулан, амьдралын зам мөрийг гэрэлтэй, тэгш сайхан байлгах ерөөлийг дагуулж буй юм.


Бурхан аравнайлах гэдэг нь бурхны хөрөг баримлыг ариутган амилуулах, амь оруулах гэсэн утгатай ажээ.


38 метрийн өндөр азид тавдугаарт, дэлхийд зургаадугаарт өндрөөрөө эрэмбэлэгдэж буй Эв нэгдлийн их цагаан суварга Булган аймгийг зорин ирэгсдэд 4 зүгийн хаанаас ч ил харагддаг.


Эв нэгдлийн их цагаан суварга шашин соёлын цогцолборт нийт 1024 алтан бурхныг залах ажээ.








相关新闻