ХӨВСГӨЛ: Замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөхийг зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-10-31 13:04:43

Мөрөн, 2024 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймагт явган зорчигчдыг зам тээврийн осолд өртөж амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх зөв үйлдэлд уриалах, эцэг эх асран хамгаалагчийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой зохион байгуулдаг “Ногоон гэрэл-цагаан шугам” үйл ажиллагааны нээлт  боллоо.


“Ногоон гэрэл цагаан шугам” үйл ажиллагааг өмнөх жилүүдэд цэцэрлэгийн хүүхдүүдийн  дунд зохион байгуулдаг байсан.


Харин энэ жилийн хувьд  зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлыг эрчимжүүлж уг ажилд эцэг эх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэн тэдэнд ойлголт мэдээлэл өгөх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдаас гадна тэдний эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийг татан оролцуулах юм байна.


Тэмцээнийг 5 төрлөөр зохион байгуулж, тэмцээн тус бүрээр шалгаруулан байр эзлүүлж, шалгарсан бүтээлийг улсад явуулахаар болсон нь өмнөх жилүүдээс онцлогтой юм.


Тэмцээнийг 2024 оны 10 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулна гэдгийг Хөвсгөл аймгийн ЦГ-ын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч А.Батбаатар мэдээллээ.

 

 

 

 

 

 

 

相关新闻